1 сарын 24, Ням
ДЭЛХИЙН МЭДЭЭ

Саудын Араб автомашингүй, утаагүй эко хот байгуулна

Саудын Араб Улс автомашингүй, автомашины замгүй, нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй эко хот байгуулахаар төлөвлөж байгааг хунтайж Мухаммед ибн Салман мэдэгджээ. “The Line” нэртэй энэхүү хотын төсөл хэдийн бэлэн болсон бөгөөд бүтээн байгуулалтыг энэ оны нэгдүгээр улирлаас эхлүүлэхээр зорьж буй аж.

Тус улсын баруун умард хэсэг, Улаан тэнгисийн эрэг дагуу 170 км талбайг эзлэх энэхүү хотын нэг захыг нөгөөтэй нь газар доогуур явдаг хурдны галт тэрэгний шугамаар холбохоос гадна мөн олон улсын томоохон нисэх буудал ч барихаар төлөвлөжээ.

Хотын дэд бүтэц, эрчим хүчийг байгальд ээлтэй байхаар төлөвлөж,  нөхөн сэргээгдэх үүсгүүрээс хангах бөгөөд 2030 онд нэг сая хүнийг суурьшуулах гэнэ. Хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, дэд бүтцэд 500 сая ам.доллар төсөвлөөд байна. Энэ хот нь газрын тосны олборлолт, нийлүүлэлтээс эдийн засгаа хараат байхаас срэгийлэн, аялал жуулчлалыг хөгжүүлэх томоохон төслүүдийнх нь нэг аж.

Эх сурвалж: Bloomberg

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш