1 сарын 24, Ням
ДЭЛХИЙН МЭДЭЭ

Асуулгад оролцсон иргэдийн 56 хувь нь Капитолын үймээнд Д.Трамп буруутай гэжээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг Конгресст батлах үеэр Капитолын ордон руу Д.Трампыг дэмжигчид дайрч, үймээн дэгдээсэн билээ. Таван хүн амиа алдаж, 20 гаруй хүн бэртэж гэмтсэн энэ үймээнд Ерөнхийлөгч Дональд Трамп буруутай гэж үзэх хүн олон байгааг  Квиннипэкийн их сургуулиас явуулсан санал асуулга харуулж байна.

Иргэдийн дунд явуулсан санал асуулгад оролцогчдын 56 хувь нь Капитолын үймээнд Дональд Трамп хариуцлага хүлээх ёстой гэж үзэж буй бол 53 хувь нь Төрийн тэргүүн ийм үйлдэл гаргасныхаа төлөө огцрох нь зүйтэй гэж хариулжээ. Мөн энэ үймээнийг төрийн эргэлт хийх оролдлого гэж иргэдийн 47 хувь нь үзэж буйгаа илэрхийлсэн байна.

Түүнээс гадна “YouGov” компаниас явуулсан санал асуулгаас харвал Ардчилсан намыг дэмжигчдийн 93 хувь нь Капитолын ордон руу дайрсан явдал бол ардчилсан тогтолцоонд заналхийлж буй хэрэг гэж үзжээ.

Ташрамд, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Жо Байдены тангараг өргөх ёслолын үеэр цэргийн 15 мянган ажилтан аюулгүй байдлыг ханган, олон нийтийн хэв журам сахиулах болсон тухай Үндэсний гвардийн тэргүүн, генерал Дениэл Хокансон мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: The Washington Post

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш