ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү АТГ-т шалгагдаж байгаа асуудал байхгүй
Улсын Ерөнхий прокурорын газраас прокурорын байгууллагын 2020 оны бүтэн жилийн хяналтын ажлын нэгдсэн дүн мэдээг танилцуулсан бөгөөд энэ үеэр Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор Ц.Насанбат “ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг хандив, тусламжаар цугласан хөрөнгийг хувьдаа завшсан хэргээр шалгагдаж байгаа гэх мэдээлэл бий. Гэвч энэ асуудлаар түүнийг АТГ-т шалгаж байгаа зүйл байхгүй” гэж мэдээллээ.

Хариулах