1 сарын 24, Ням
COVID-19

Горилла коронавирусийн халдвар авчээ

АНУ-ын Сан-Диего хотын амьтны хүрээлэнгийн горилла мич коронавирусийн халдвар авсаныг тус улсын Хөдөө аж ахуйн яамны харьяа Амьтны эмнэлэг, эмчилгээний алба мэдээлжээ. Хүрээлэнгийн найман амьтны ялгадсаас авсан шинжилгээгээр халдвартай нь тогтоогдсон байна.  

Тэндхийн ажилчид “Ковид-19”-ийн халдвар авсан, үүнийгээ мэдээгүй байгаад амьтдад халдаасан байж магадгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Одоогоор мичнүүдэд ханиалгах, сульдах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа бөгөөд тэдэнд тэжээлтэй хүнс, шингэн, амин дэм өгч, эмч нар хянаж байгааг хүрээлэнгийнхэн мэдэгдсэн аж. Амьтны хүрээлэнгийн ажилтнууд аюулгүй байдлын үүднээс халдвар, хамгаалалтын дэглэмээ чангатган, амны хаалт, битүү хувцас өмсөж ажиллахаар болжээ.

Өмнө нь гэрийн тэжээмэл нохой, муурнаас гадна Данийн булга үржүүлгийн газрын усны булга зэрэг амьтнаас коронавирусийн халдвар илэрч байсан билээ.

Эх сурвалж: ABC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш