01.13: 13 хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан халдварын тоо 1469 боллоо
ЭМЯ, ХӨСҮТ-өөс коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатор, ЗӨСҮТ болон явуулын 2 лаборатор, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид нийт 16,975 мянган хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнд коронавирус илэрлээ. Эдгээр иргэд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ.
Улаанбаатарын халдвар нийт 643, улсын хэмжээнд дэх халдварын тоо 1469 боллоо.
Өнөөдөр 38 хүн эдгэрч эмнэлгээс гарч, дараагийн шатны хяналт руу шилжлээ.

Хариулах