Ханх суманд өнөө өглөө дахин газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх суманд 13-ны 07:47 минут буюу өнөө өглөө 4.2 магнитудтай газар хөдөлжээ. ООГФХ-ээс мэдээлж буйгаар өчигдрийн газар хөдлөлт 300 гаруй удаагийн чичирхийлэлт бүртгэгдсэн аж.
Өчигдрийн 23:00 цагийн байдлаар Хөвсгөл аймагт болсон газар хөдлөлтийн уршгаар дараах хохирол учирчээ.
- Чандмань-Өндөр, Рэнчинлхүмбэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана, цонх,
- Цагааннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн барилгын 2 цонх, Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана,
- Баянзүрх, Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга, Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана, цонх,
- Эрдэнэбулган, Тариалан сумын Ерөнхий боловсролын сургуулийн хана, цонх, шат,
- Мөрөн сумын Гурван гал өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын хана таазанд тус тус цууралт үүссэн тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас ирүүлжээ.

Хариулах