1 сарын 23, Бямба
ДЭЛХИЙН МЭДЭЭ

Д.Трампын хаягийг хаасны дараа “Твиттер”, “Фэйсбүүк”-ийн хувьцааны ханш унажээ

“Твиттер”-ийг үүсгэн байгуулагч Жек Дорси, “Фэйсбүүк”-ийг үндэслэгч Марк Цукерберг нарын хөрөнгө нэг өдрийн дотор таван тэрбум ам.доллароор багаслаа. АНУ-ын Төрийн тэргүүн Дональд Трамп хаяг, аккаунтыг хаасны дараа тус хоёр компанийн хувьцааны ханш унасан байна.

“Forbes Real-Time” рейтингээс харвал Жек Дорсийн хөрөнгө даваа гарагт 843 сая ам.доллароор багасан, 12.1 тэрбум ам.доллар болсон бол Марк Цукербергийн хөрөнгө нэг өдрийн дотор 3.9 тэрбум ам.доллароор хорогдож 94 тэрбум болжээ.

Нэгдүгээр сарын 6-нд Дональд Трампыг дэмжигчид Капитолын ордон руу дайрсны дараа олон нийтийн сүлжээнүүд түүний албан ёсны хаяг, аккаунтуудыг хаасан юм.

Эх сурважлж: Forbes

2 сэтгэгдэл

  1. Avatar

    Жэк

    2021-01-13

    Хайран мөнгө

  2. Avatar

    galhuu

    2021-01-13

    trump agaa ch huchteimuu

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш