1 сарын 24, Ням
ДЭЛХИЙН МЭДЭЭ

БНСУ-д гарсан гэмт хэрэг олныг цочирдуулаад байна

Ой дөрвөн сартай бяцхан охин үрчлүүлсэн эцэг эхдээ зодуулж, нас барсан харамсалтай хэрэг БНСУ-д өнгөрсөн оны аравдугаар сард (охин 2020.10.13-нд яаралтай тусламжийн тасагт хүргэгдсэнийхээ дараа эмнэлэгт нас баржээ) гарчээ. Тэгвэл энэ хэргийн мэдээлэл цахим орчинд ил болсоноор тус улсыг донсолгоод байна.

Охиныг өргөж авсан эцэг эх нь зодоод зогсохгүй хүчирхийлэл үйлдэж байх үеийн 800 орчим бичлэгийг цагдаагийнхан гар утаснаас нь олжээ.

Гэмт хэрэгтнүүдийн хувьд Солонгосын EBS телевизийн “Энгийн нэгэн гэр бүл” хэмээх нэвтрүүлэгт оролцож байсан бөгөөд энэ үеэр охиныг өргөж авсан аав нь “Зөвхөн алдартнууд хүүхэд өргөж авдаггүй. Бидэн шиг энгийн иргэд ч хүүхэд үрчилж авч болдог гэдгийг харуулахыг хүссэн. Хүүхэд үрчилж авна гэдэг ичих зүйл биш. Харин ч баярлах ёстой зүйл” гэж ярьж байсан аж.

Талийгаач охины цэцэрлэгийн багш, эмч нь охины бие хөх няц болж нэг л биш байгааг анзааран цагдаад гурван ч удаа мэдэгдсэн ч тухайн үед эцэг эх нь “Тоглож байгаад орноос унасан гэж мэдүүлсэнээр” арга хэмжээ аваагүй өнгөрүүлжээ. Үүнийг иргэд ихээхэн шүүмжилж, хууль хяналтын байгууллагын алдааг буруу шааж байна.

БНСУ-д өнөөдөр л гэхэд маш олон хүн тэр дундаа ээжүүд дургүйцлээ илэрхийлж, олныг хамарсан жагсаал цуглаан зохион байгууллаа.

                                                                                                 A scene from SBS's 'Unanswered Questions,' aired on Jan. 2 / Captured from SBS 'Unanswered Questions'

Хэрэгтнүүдийг энэ сарын 13-нд шүүх аж.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш