1 сарын 24, Ням
Live
COVID-19

Я.Содбаатар: Бүх нийтийн бэлэн байдлыг энэ сарын 11 хүртэл сунгалаа

16.50 цагт:

Шадар сайд Я.Содбаатар “Монгол Улсын Засгийн газар ээлжит бусаар хуралдлаа. Өнөөдөр УОК хуралдаж, бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж ирлээ. Ингээд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг дөрвөн хоног сунгаж, энэ сарын 11-нээс худалдаа үйлчилгээний салбарыг хэвийн горимд шилжүүлж байна” гэлээ.

16.00 цагт:

-Засгийн газраас нийслэл дэх хатуу хөл хориог энэ сарын 11 хүртэл сунгасан шийдвэр гаргажээ.

15.40 цагт:

Улсын онцгой комисс хуралдаж байна. Хуралдаанд Шадар сайд Я.Содбаатар тэргүүтэй УОК-ын бүрэлдэхүүнд багтдаг албаныхан оролцож байгаа бөгөөд 16.00 цагт нэгдсэн мэдээлэл өгнө гэж мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ сарын 6 хүртэл тогтоосон нийслэлийн хөл хорионы дэглэмийг Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн саналын дагуу 14 хоног сунгах тухай ярилцсан байна. Өөрөөр хэлбэл, тус шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас дэмжвэл Улаанбаатарт хатуу хөл хориог үргэлжлүүлэн сунгах нь.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш