ЭДИЙН ЗАСАГ

ТЕГ 2021 оныг “Татварын боловсролын жил” болгон зарлалаа

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA

Монголын татварын алба 2020 онд “Цахим татварын жил”-ийн хүрээнд үйл ажиллагаагаа 100 хувь цахим болгожээ. Мөн ковидын үеийн эдийн засгийг татварын бодлогоор дэмжих, хөнгөлөлт чөлөөлөлтийн хуулиудыг хэрэгжүүлж, үйл ажиллагаандаа олон улсын татварын байгууллагын сайн туршлагыг амжилттай нэвтрүүлсэн аж.

ТЕГ-ын дарга Б.Заяабал ирэх жилдээ татвар төлөгчдийг цахим хэрэглээнд дадуулах, иргэдийн татварын талаарх ойлголтыг сайжруулах чиглэлээр анхаарч 2021 оныг “Татварын боловсролын жил” болгон зарлав.

МҮХАТ-аас зохион байгуулсан “Бизнесийн орчны судалгаа 2020” судалгааны тайлангаар татварын тогтолцооны шинэчлэл, цахим шилжилт, үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаа олон улсын татварын байгууллагуудын сайн туршлага зэргийг татвар төлөгчид эерэгээр үнэлсэн байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet