1 сарын 24, Ням
Live
COVID-19

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Хаанаас гэдэг нь тодорхойгүй халдварын ДӨРВӨН голомт байна

Эрүүл мэндийн сайд Д.Мөнхсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна. Тэрбээр олон нийтийн дундаас халдвар гарч буй байдал болон хавьтлын хүмүүсийг тогтоох, халдвар авсан уг шалтгаан хаанаас вэ гэдэгт хариулт өгч байна.

Тэрбээр “БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт том голомт үүссэнтэй холбоотойгоор өргөжүүлсэн тандалт шинжилгээг тус дүүрэгт хийсэн. Ингэхэд дүүргийн 85 мянган иргэнээс коронавирус илрээгүй байсан. Гэтэл өчигдөр, өнөөдөр тохиолдол илрээд байна. Өөрөөр хэлбэл, ард иргэдийн дунд халдвартай хүн явж байх магадлал тун өндөр байна.

Мөн шалтгаан нь тодорхойгүй халдварын ДӨРВӨН голомтыг одоо тогтоохоор ажиллаж байна.

Иргэд гэртээ эмчлүүлэх боломж байхгүй юу гэж их асууж байна. Одоогийн байдлаар эмнэлгийн, орны хүртээмж хангалттай байгаа. Өөрөөр хэлбэл, нийт нөөцийнхөө 30 орчим хувийг ашиглаж байгаа. Тиймээс халдвар авсан иргэдийг түргэн шуурхай эмчлээд гаргах, хөнгөн өвчтөнүүдийг эмнэлэгт 14 хонуулаад дараагийн шатны тугаарлалтад шилжүүлж байна.

Маргааш одоо байгаа нөхцөл байдлын эрсдлийн үнэлгийг гаргана. Эндээс хөл хорионы дэгдэмийг сунгах магадлал өндөр байна” гэлээ.

1 сэтгэгдэл

  1. Avatar

    cialis 20 mg

    2021-01-06

    hello guos 9128738517

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш