НИЙГЭМ

НӨАТ-ын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлээрэй

ТЕГ-аас 2020 оны НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголт авах иргэдийг баримтуудаа энэ сарын 8-ны 00.00 цагаас өмнө бүртгүүлэхийг анхааруулав.

Тодруулбал, иргэд өнгөрсөн оны аравддугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний худалдан авалтын баримтаа бүртгүүлэх юм. Баримтаа дээрх заасан хугацаанд бүртгүүлээгүй тохиолдолд буцаан олголт авах боломжгүй гэнэ.

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын буцаан олголтыг өнгөрсөн оноос эхлэн улирал бүрд олгодог болсон. Ингэхдээ дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдийн бүртгэлтэй дансанд нь шилжүүлэхээр хуульчилсан юм.

Өнгөрсөн оны нэгдүгээр улиралд 869 мянган иргэн 35.8 тэрбум,  хоёрдугаар улиралд 38.2 тэрбум төгрөгийг 901.6 мянган иргэнд, III улиралд 993,469 иргэнд 43.4 тэрбум төгрөгийг тус тус олгожээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet