1 сарын 24, Ням
УЛС ТӨР

Тэтгэврийн зээл тэглэх үед зээлгүй байсан ахмадуудад энэ онд НЭГ САЯ төгрөг олгоно

2020 оны нэгдүгээр сарын 10-ны Засгийн газрын хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталж байсан билээ. Харин тэтгэврийн зээлгүй ахмадуудад НЭГ САЯ төгрөг олгох шийдвэр гаргасан.

Тэнвэл 2021 оны тавдугаар сардаа багтаж тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийг бэлнээр олгоно гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар шинэ жилийн мэндчилгээндээ мэдэгдсэн юм.

Тэрбээр “Хоёр жилийн өмнө Салхитын мөнгөний ордыг төрдөө буцаан авч, 20 гаруй мянган ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх хуулийг 2020 оны эхээр батлан хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд үлдсэн ахмадууддаа энэ тавдугаар сардаа багтаан нэг сая төгрөгийг бэлэн мөнгөөр олгохоор ажиллаж байна. Энэ бол баялгийнхаа өгөөжийг иргэддээ тэгш шударга хуваарилах, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл санаа хэрэгжсэн анхны үйл хэрэг” гэсэн юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш