1 сарын 24, Ням
Live
ЗАСГИЙН ГАЗАР

“21 аймагт тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны гуравдугаар сарыг дуустал сунгалаа”

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хурлаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл өгч байна.

УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар:

-Засгийн газар хуралдаж байна. Энэ хурлаар коронавирусийн халдвартай тэмцэж байгаа асуудлаар хэлэлцэж, гурван шийдвэр гаргалаа.

НЭГ. 21 аймагт тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны гуравдугаар сарыг дуустал сунгалаа.

Тодруулбал, Улаанбаатар хотоос бусад аймаг, орон нутагт тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилэн байдлаар шилжсэн хугацааг 2021 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл сунгав.

Аймгуудад 23-43 өдөр халдвар гарсангүй.

ХОЁР. Хилийн боомт: БНХАУ-тай хиллэх хилээ нэг жилийн хугацаанд хязгаарллаа. Нийт 20 боомт. Үүнийг мөн 2021 оны гуравдугаар сарыг дуустал сунгалаа.

Ингэхдээ ачаа тээвэр, тусгай үүргийн нислэг хэвийн байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш