12/30: 20 хүний шинжилгээнд коронавирус илэрснээс 18 нь БЗД-ийн эмнэлгийн голомтоос илэрлээ
ЭМЯ, ХӨСҮТ-өөс коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийж байна. Сүүлийн 24 цагт 12828 хүнд шинжилгээ хийхэд 20 хүнд коронавирус илэрлээ.
Баянзүрх дүүргийн голомтоос 18, Токио-Улаанбаатар чиглэлтийн тусгай үүргийн нислэгийн давтан шинжилгээнээс 2 хүн халдвар авсан нь тогтоогджээ.
Ингээд БЗД-ийн эмнэлгийн голомтын нийт тохиолдол 244 боллоо. Үүний 27 нь эмнэлгийн ажилтан байгаа аж.
Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 720.
- Сэлэнгэд – 217
- Улаанбаатарт – 394
- Дархан-Уулд – 45
- Орхонд – 25
- Дорноговьд – 32
- Говьсүмбэрт – 4
- Архангайд – 3 батлагдсан тохиолдол байна.
Улсын хэмжээнд нийт халдварын тоо 1195 боллоо.
Зөөвөрлөгдсөн тохиолдол ингээд 397 болж байна.
Өнөөдөр 79 хүн эдгэрч, дараагийн шат руу шилжлээ.

Хариулах