3 сарын 7, Ням
COVID-19

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш: 2021 он бол эх дэлхийгээ анагаах цаг

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш шинэ жилийг угтан дэлхий нийтэд мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр ирж буй 2021 он хүн төрөлхтний хувьд цар тахлыг ялж, нийгэм, эдийн засгаа анагаах цаг үе болно гэж онцолжээ.

Өнгөрч буй 2020 он уй гашуу, хүнд сорилтын жил байсан бөгөөд коронавирусийн халдвар хүмүүсийн амьдралыг орвонгоор нь эргүүлж, эрс өөрчилсөн гэж Антониу Гутерриш мэндчилгээндээ дурдав.

Цар тахлын улмаас дэлхий даяар эдийн засгийн хүндрэл нүүрлэж, үүнийг дагаад тэгш бус байдал, өлсгөлөн, гэмт хэрэг нэмэгдэх хандлагатайг мөн тэрбээр анхааруулсан. Үүний сацуу байгаль орчноо хайрлан хамгаалж, байгалийн баялгийг  зүй зохистой ашиглахын чухлыг хүн төрөлхтөнд хандан онцолж байна.

Ташрамд, өнгөрсөн арваннэгдүгээр сард хийсэн мэдэгдэлдээ дэлхийн цөөнгүй оронд хүнсний хомсдол нүүрлэж, 130 сая хүн хоол тэжээлийн дутагдалд орж болзошгүйг Антониу Гутерриш анхааруулсан юм.

Эх сурвалж: ВВС

Хариулах


1

ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet