ТЕХНОЛОГИ

“Xiaomi” шинэ гар утсаа танилцууллаа

БНХАУ-ын гар утас, цахилгаан барааны томоохон үйлдвэрлэгч “Xiaomi” компани шинэ бүтээгдэхүүн болох “Mi 11” загварын гар утсаа танилцууллаа. Компанийн цахим хуудсанд бүтээгдэхүүнээ шууд дамжуулан танилцуулжээ.  

“Mi 11” гар утас 6.81 инчийн хэмжээтэй, 120 герцийн дүрсний нягтаршил бүхий олэд дэлгэцтэй бөгөөд “Qualcomm Snapdragon 888” процессортой.

Шинэ бүтээгдэхүүн нь 108,13,5 мегапикселийн хүчин чадалтай гурван камертай, 4600 миллиамперын багтаамж бүхий цэнэг хураагууртай бөгөөд утасгүй цэнэглэгчээр цэнэглэж болохоороо онцлог. “Mi 11” гар утас дотоодынхоо зах зээлд 3999 юанийн үнэтэйгээр худалдаалагдаж эхэллээ.

Эх сурвалж:  www.mi.com

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet