1 сарын 24, Ням
Live
COVID-19

Цагаан давааны хогийн цэгт коронавирусийн ЭЕРЭГ тохиолдол гарлаа


Баянзүрх дүүргийн Онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Баянзүрх дүүргийн Онцгой комиссын дарга, дэд хурандаа Д.Эрдэнэбат “Цагаан давааны хогийн цэгт халдварын эерэг тохиолдол батлагдлаа. Иймд хог тээвэрлэлтэд хүндрэл гарч, тээвэрлэлтийг Сонгинохайрхан дүүргийн хогийн цэг рүү шилжүүлэхээр болсон” гэлээ.

Харин дүүргийн цагдаагийн хэлтэст халдвар ирэлсэн гэх мэдээлэл ташаа мэдээлэл гэдгийг хэлэв.

Түүнялэн Баянзүрх дүүргийн эмнэлэгт үүссэн нөхцөлтэй холбоотойгоор энэ сарын 21-28-нд 80-90 мянган иргэнийг PCR шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн. Үүний дагуу тус дүүргийн Онцгой комиссын мэдээллээр дүүргийн хэмжээнд өчигдрийн /2020.12.22/ байдлаар 6,086 иргэн шинжилгээнд хамрагдсан байна. Харин өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 13,720 иргэн шинжилгээнд хамрагджээ.

No photo description available.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш