ХӨСҮТ: Сүүлийн 24 цагт БЗД-ийн эмнэлгээс 31 хүнд коронавирус илэрлээ
ЭМЯ, ХӨСҮТ-өөс ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн 24 цагт ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан, Сэлэнгийн лабораторид 5962 хүнд шинжилгээ хийхэд 32 иргэнээс коронавирус илэрлээ.
Үүний 31 нь БЗД-ийн эмнэлгээс илэрч, 1 нэг Франкфуртын нислэгээр ирсэн иргэн байна.
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 62 болж байна.

Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 531.
- Сэлэнгэд – 216
- Улаанбаатарт – 206
- Дархан-Уулд – 45
- Орхонд – 25
- Дорноговьд – 32
- Говьсүмбэрт – 4
- Архангайд – 3 батлагдсан тохиолдол байна.
Улсын хэмжээнд нийт 993 батлагдсан тохиолдол бүртгэгдээд байна. 509 хүн эдгэрсэн байна.

Хариулах