1 сарын 24, Ням
УЛС ТӨР

УИХ-ын гишүүн Н.Учрал өвдөж, бие нь тэнхрэхгүй байна

Гэрэл зургийг MPA.mn

УИХ дахь залуу гишүүдийн төлөөлөл, их хуралд хоёронтой сонгогдсон Н.Учрал гишүүн сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод чуулганы танхимд харагдахгүй байгааг уншигч та анзаарсан биз ээ. Тэгвэл үүнийг түүний бие өвдсөн гэх шалтгаантай холбох болсон. Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар Н.Учрал гишүүн хүндээр өвдсөн бөгөөд бие нь тэнхрээгүйгээр барахгүй, ноцтой байгаа аж. Түүний хувьд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн итгэлийг хүлээсэн гишүүн бөгөөд ирээдүйтэй улс төрч гэж нэрлэгддэг нэгэн. Харамсалтай нь төрийн ордонд ажил үүргээ хийх боломжгүй болсон бололтой.

Тэрбээр 2007-2008 онд Их засаг олон улсын их сургуулийн ТУЗ-ийн дэд дарга, 2010-2016 онд “Рояаль Академи”, “Рояаль” олон улсын дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, 2012-2014 онд Нийслэлийн Монгол ардын намын хорооны улс төрийн хэлтсийн дарга, 2015 ондЗасгийн газрын Хэрэг эрхлэх газарт Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Шадар сайдын олон нийттэй харилцах бодлогын зөвлөх, 2016 ондУлсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн зөвлөх, 2010 оноос Монголын Франчайзингийн Ассоциацийн ерөнхийлөгч, 2015 оноос НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, 2015 оноос Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгч, 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2018-2020 онд Цахим бодлогын түр хорооны дарга, 2020 онд дахин Их Хурлын гишүүнээр сонгогдож, Их хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа.

1 сэтгэгдэл

  1. Avatar

    Brad Dugas

    2020-12-19

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш