ЯРИЛЦЛАГА

Г.Одхүү: Бүтээгдэхүүнээс маань бидний сэтгэл харагддаг

Гарааны бизнес эрхлэгчдийн төлөөлөл Г.Одхүүтэй ярилцлаа.

-Өөрийгөө манай сонины уншигчдад товч танилцуулна уу?

-Та бүхэнд энэхүү гэгээлэг өдрийн мэндийг хүргэе. Би хуульч, эрх зүйч мэргэжилтэй. Урьд нь хуулийн чиглэлээр болон үл хөдлөх хөрөнгө, худалдааны байгууллагад төрөл бүрийн ажлыг эрхэлж байсан. Ер нь өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөж ажилладаг. Үүндээ ч сэтгэл хангалуун байгаа. Хэрэглэгчдийнхээ захиалгын дагуу бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд бас шинийг эрэлхийлж, сэдээд л хичээж явна даа. Өөрийн гэсэн жижигхэн цехтэй болсон нь одоо хийж байгаа ажилд маань маш том дэмжлэг болдог. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг гэж ойлгоход болно.Танай удамд гарын ур дүйтэй хүн байсан уу, өмнө нь сийлбэр, модон урлалын талаар сонирхож байв уу?-Манай өвөө гарын уртай, нутаг усандаа танигдсан хүн байсан юм билээ. Одоо бодоход өвөөгийн авьяас, ур ухаанаас өчүүхэн эрдмийг өвлөж авсан юм болов уу гэж боддог. Миний хувьд бага байхын бүтээлч сэтгэлгээтэй хүүхэд байсан гэж найз нөхөд, ойр дотнынхон маань ярьдаг юм. Энэ талаар ээж маань их дэмждэг байсан, өөрөө ч аливаа юмны арга эвийг нь олчихдог хүн. Өөрийгөө модоор сийлбэр хийж, үйлдвэрлэл эрхлэх хэмжээнд хүрнэ гэж өмнө нь төсөөлж, үнэлж байгаагүй.

-Иргэдээс ихэвчлэн ямар захиалга ирдэг вэ. Үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүдийнхээ талаар сонирхуулахгүй юу?

-Лааны болон утасны суурь, өлгүүр, бусад төрөл бүрийн жижиг эдлэл үйлдвэрлэдэг. Мөн шинэ жилийн чимэглэл, тоглоом гээд тэмдэглэлт баяр, тухайн цаг үетэйгээ таарч, нийцсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байна. Үнийн хувьд бүтээгдэхүүнээсээ хамаарч харилцан адилгүй. Гэхдээ зах зээлийн үнээс хямд гэдгийг хэлье.Хайчилбар зургийн урлалд бас нэлээд гаршиж байгаа байх, тийм үү?-Долоон жилийн өмнөөс хайчилбарыг хийж эхэлсэн. Үүнийгээ ч бас хөгжүүлж үйлдвэрлэл болгох бодол байдаг. Гэхдээ одоогоор хайчилбараа түр хойш тавиад модон эдлэлдээ анхаарал хандуулж байгаа.Энэ үйлдвэрлэл таны амьдралд хэр наалдацтай хөрөнгө оруулалт болдог вэ? Санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ гэсэн төсөөлөл байдаг л байлгүй …-Үнэнийг хэлэхэд санасан хэмжээндээ хүртэл санхүүгийн баталгаа болж чадахгүй л байна. Гэхдээ одоохон доо. Тууштай хөдөлмөрлөж, бизнес маань өргөжих үед энэ талаар ярих байх даа. Хүнд цаг үеийг хэрхэн даван туулах вэ гэсэн бодол бичил бизнес эрхлэгчдийн шүдний өвчин болж байна. Танд ч их зүйлийг бодогдуулж байгаа байх … -Мэдээж хэрэг орлого үлэмж хувиар буурсан. Хэрэглэгчдийн худалдан авалт дээр бизнес тогтдог шүү дээ. За яах вэ, эерэг талаас нь харвал таны хэлсэнчлэн сүүлийн үед тунгааж бодох нь ихэслээ. Тэгээд цар тахал, хөл хорионы үеийг аль болох өөртөө боломж болгохыг л хичээж байна. Бизнесийн хөрсөө судалж, бүтээгдэхүүнийхээ идэвхжүүлэлтийг нэмэгдүүлэх, өөрийнхөө мэдлэг, ур чадварыг ахиулах талаар анхаарч байна даа. Бичил бизнес, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид ийм үед эрсдэлтэй нүүр тулж байгаа нь нэг талаараа сорилт байх. Энэ сорилт бүгдэд л хэцүү байгаа нь ойлгомжтой. Дан ганц миний, чиний биш бид бүгдийн асуудал. Тийм болохоор хамтдаа даван гарна гэж боддог. Мэдээж хэрэг энэ хүнд үеийн ард гарчихвал цаг сайхан болохоор илүү хялбар санагдах байх. Цаашдаа ч хэр баргийн юманд хэлбийгээд байхгүй биз.

-Хэвийн горимд шилжих үед энэ алдагдлаа хэрхэн нөхөх вэ, тооцоолж үзсэн үү? Ер нь ийм бизнес эрхлэгчдэд түгээмэл тулгардаг бэрхшээл, хүндрэл гэвэл …

-Материалын олдоц бас цаг хугацаа. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд материал нь үнэтэйгээс гадна цаг хугацаа их шаардагддаг. Хэрэглэгчдэд бүтээгдэхүүн бүрийн үнэ цэнийг ойлгуулахад цаг хугацаа шаардлагатай. Материал, багаж гээд аль болох чанартайг нь хэрэглэхийг хичээдэг. Ер нь эрэл хайгуулд цаг их алддаг. Манай орны хувьд ийм төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэрэглэх модны талаар ч анхаарах хэрэгтэй юм билээ.

-Хамгийн их эрч хүч өгдөг зүйл нь юу вэ?

-Үйлчлүүлэгчид маань сэтгэл их хангалуун байдаг юм. Бүтээгдэхүүнээс маань бидний сэтгэл харагддаг гэж боддог доо.Их л цомхон ажилладаг юм билээ.

-Нууц биш бол хэдэн ажилтантай вэ?

-Өөрөөсөө гадна нэг, хоёр ажилтантай. Одоогоор ажилтнуудаа амраачихаад байна.

-Энэ нийгмийн шалгуур нь цэвэр өрсөлдөөн. Ялангуяа бизнесийн салбарт хүч үзье гэвэл өрсөлдөөний хуулийг л дагана …

-Зах зээлийн өрсөлдөөнд ороод ирэхээр хүн өөрийгөө цаг ямагт голж эхэлдэг юм байна лээ. Гэхдээ энэ нь сайн. Сонирхож буй зүйлийнхээ талаар илүү их судлах хэрэгтэй. Би гарааны бизнесээ эхлүүлэхдээ өөрийгөө “Эхлүүлэх нь 90 хувь байдаг” гэдэг үгээр л зоригжуулсан. Гэнэтхэн л цэргийн алба хаах шийдвэр гаргаж бараг гэрийнхэндээ дуулгалгүй шахам явснаа хожим нүүр номдоо нийтэлсэн байсан.

-Юунд тэгтлээ яарсан юм бэ?

-Би их сургуулиа төгсөөд төсөөлж байсан ажилдаа орсон. Гэхдээ хувь хүн, эр хүнийхээ үзэл бодлын хувьд өөртөө дүгнэлт хийхэд учир дутагдалтай санагдсан. Цэрэгт явсан найзуудын маань үзэл бодол их хүчирхэг, буурь суурьтай байсан. Тэгээд одоо л явахгүй бол оройтлоо гээд л цэрэг татлага эхлэхээс гурав хоногийн өмнө үсээ хусуулаад шийдсэн амьтан л очсон доо. Тэгээд Хилийн цэргийн 0252 дугаар ангид хуваарилагдсан. Миний амьдралын хамгийн зөв шийдвэрүүдийн нэг байсан гэж боддог. Энэ нь бизнесээ эхлүүлэхэд ч нөлөөлсөн.

-Яаж нөлөөлсөн гэж …

-Харах өнцгөө өөрчилсөн. Өөрийнхөө бяцхан түүхийг бүтээхийг хүссэн. Тэгээд өөрийнхөө түүхийг өөрөө бичмээр санагдсан. Хэн нэгнээс хамааралгүйгээр шүү. Тухайн үед хамгийн сайн чаддаг зүйл маань сийлбэр хийх юм шиг санагдсан л даа. Багахан чадвар бас хүсэл, сонирхол байсан. Ингээд л энэ хоёрын огтлолцол намайг энд авчирсан. Цэргийн алба миний төсөөлснөөс ч илүү сайхан санагдсан. Эмх цэгц, сахилга бат, шударга, зарчимч байдал, мөн жинхэнэ нөхөрлөл, хатуужил, бэрхшээл гээд бүхий л зүйл тэнд байсан. Халагдах дөхөхөөр олон зүйл бодогдоод хөнгөн гуниг төрдөг юм байна лээ.

-Харах өнцгөө өөрчилсөн хүн бүрд цэргийн алба сайхан дурсамж үлдээдэг. Нийгмийн харилцаанд хэр идэвхтэй оролцдог вэ?

-Миний хувьд “Unbound Mongolia” ТББ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог гишүүн нь. Тус байгууллага нийгмийн хариуцлагын ажил хийдэг. Зөвхөн гишүүд, сургалтад суусан хүмүүс гэлтгүй эрүүл, аюулгүй, гэрэл гэгээтэй нийгмийг бүтээхийг хүссэн бүхий л хүнд хамаатай ажил гэж хэлж болно. Хамгийн аюултай зүйлс далд хэлбэртэй байдаг гэж үздэг. Бид үүний шалтгааныг тогтоож үндсээр нь цэвэрлэхийн тулд нийгэмд нөлөөллийн ажил явуулдаг.

Ярилцсанд баярлалаа.Дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ

1 сэтгэгдэл

  1. Avatar

    cialis 10mg

    2021-01-06

    hello guos 9128738518

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet