3 сарын 7, Ням
newswire

Баян-Өлгий аймагт 2 хүний шинжилгээний хариу эргэлзээтэй гарчээ

ОХУ-аас импортоор бараа таваар оруулдаг аж ахуйн нэгжүүдийн ажилтнууд болон гадаадаас эх орондоо ирж тусгаарлагдаж гарсан иргэдээс сорьцын шинжилгээ авч, тандалт судалгаа хийхэд хоёр хүний шинжилгээний хариу эргэлзээтэй гарчээ.

Тандалт судалгаанд нийтдээ 100 гаруй хүнийг хамруулахад ийнхүү хоёр хүний шинжилгээний хариу эргэлзээ төрүүлсэн байна. Тухайн иргэний нэг нь өнгөрсөн 6 дугаар сард тусгай нислэгээр Бүгд Найрамдах Казахстан Улсаас эх орондоо ирсэн, улмаар коронавирусний халдвар илэрч, ХӨСҮТ-д эмчлүүлж гарсан хүн аж. Харин нөгөө хүн нь түүнтэй хамт ажилладаг байна.

Урьдчилсан шинжилгээний хариу эргэлзээтэй гарсан тул сэжиг бүхий иргэдийн ойрын хавьтал болох 13 хүнийг нэмж шинжилгээнд хамруулж, сорьцыг Улаанбаатар хотод PCR /полимеразын гинжин урвал/-ын шинжилгээ хийлгэхээр өчигдөр илгээжээ.

Шинжилгээний хариу 24 цагийн дараа буюу өнөөдөр гарна. 

Хариулах


1

ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet