10 сарын 21, Лхагва
ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хэрвээ 10 жилийн өмнө “McDonald’s”-д 1000 ам.долларын хөрөнгө оруулсан бол одоо хэд болсон байгаа вэ

Хэрвээ та 10 жилийн өмнө “McDonald’s”-д 1000 ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бол  одоо 400 дахин их ашиг  олох байжээ. “McDonald’s”-ийн I улирлын борлуулалт өмнөх оноос 5.5 хувиар өсөж, шинжээчдийн таамгийг даваад буй. Ингсэнээр компанийн ашиг 5.1 тэрбум ам.долларт хүрсэн. Ялангуяа АНУ дахь борлуулалт нь сүүлийн гурван жилийн дээд цэгт хүрч өссөн нь онцлох үзүүлэлт болжээ.

Үүнд, “McDonald’s” компанийн үхрийн махтай бургер болон сэндвичийн 1-3 ам.долларын шинэ цэсийн борлуулалт өссөн нь голлон нөлөөлсөн байна. Хэдий тийм боловч тус компанийн гол өрсөлдөгчид болох “Dunkin’ Donuts”, “Burger King”-ийг зорих үйлчлүүлэгчдийн тоо их байгаа нь компанийн хувьд гол сорилт болж байгаа аж. Тиймээс “McDonald’s” өглөөний цайны иж бүрдэлдээ анхаарч өндөгтэй шинэ цуглуулгыг санал болгож эхлэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: https://www.cnbc.com

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш