10 сарын 21, Лхагва
УЛС ТӨР

ЧУУЛГАН: Арилжааны банкууд ӨНӨӨДРӨӨС ипотекийн зургаан хувийн зээл олгож эхэлсэн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ. Энэ үеэр олны анхаарал татсан нэг мэдээллийг Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өгсөн нь “Арилжааны банкууд ӨНӨӨДРӨӨС ипотекийн зургаан хувийн зээл олгож эхэлсэн” гэдэг мэдээлэл байлаа.

Энэ өдөр (2020.10.16) УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар:

-Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 08 дугаар дүгнэлт;

-Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/;

-Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш