10 сарын 24, Бямба
ДЭЛХИЙН МЭДЭЭ

ХДХВ-ын вирустэй өвчнүүд эрүүл хүнтэй адил урт наслах боломжтой

“The Lancet” анагаах ухааны сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаанд эмчилгээний чанар сайжирсан учир Хүний дархлал хомсдлын вирустэй  өвчтнүүдийн амьдрах хугацаа эрүүл хүнийхтэй ойролцоо болсныг дурджээ.

2010 онд Ретровирус /РНХ вирусийн нэг төрөл/-ийн эсрэг үр нөлөөтэй эмчилгээнд хамрагдсан 20 настай залуус 1996 онд  эмчилгээнд хамрагдаж байсан хүнээс 10 жилээр илүү насалж байгааг эрдэмтэд олж тогтоосон байна. Эрүүл, урт удаан амьдрахын тулд эмчилгээг эрт хийж эхлэх нь чухал гэж эмч нар зөвлөж байгаа боловч уг вирусийг тээж яваагаа мэдэхгүй маш олон хүн бий гэж эмч нэр үзэж байна. Судалгааг хийсэн Бристолын их сургуулийн судлаачид “ХДХВ-ын эмчилгээнд гарсан ололт амжилт нь уг вирус хүний биед олшрохоос сэргийлж чаддаг, гаж нөлөө багатай шинэ эмүүдтэй холбоотой” гэж тайлбарласан байна. Учир нь, хамгийн сүүлд гарсан эмүүдийн эсрэг уг вирусийн эсэргүүцэл үзүүлэх боломж улам хумигдсаар байгаа ажээ.

Илрүүлэх, урьдчилан сэргийлэх хөтөлбөрүүд болон илүү чанартай эмчилгээ нь халдвартай хүмүүс урт наслахад нөлөөлсөн байна. Гэсэн хэдий ч ХДХВ вирусийн халдвартай олон хүн, ялангуяа мансууруулах бодисыг судсаараа тарьж байгаад халдвар авсан хүмүүсийн наслах хугацаа санасан хэмжээнд хүрэхгүй байгаа юм.  Ретровирусын эсрэг эмчилгээнд гурав болон түүнээс дээш тооны бэлдмэл ордог бөгөөд тэдгээр нь ХДХВ-ын хэвийн үржлийг дарангуйлдаг байна. Энэ нь эрүүл мэндийн салбарт өнгөрсөн 40 жилийн хугацаанд гарсан хамгийн том амжилтын нэг юм. 

Эх сурвалж: https://www.medicalnewstoday.com/

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш