10 сарын 24, Бямба
ДЭЛХИЙН МЭДЭЭ

1100 метрийн өргөнтэй астероид 2029 оны дөрөвдүгээр сарын 13-нд дэлхийг дайрч өнгөрнө

Гэрэл зургийг NASA

“SpaceX”  болон “Tesla” компанийн  гүйцэтгэх захирал Элон Маск “Аварга том солир дэлхийтэй ойртож байгаа ч дэлхийд үүний эсрэг хамгаалах хамгаалалт байхгүй” гэж жиргэжээ. Гэхдээ НАСА Элон Масктай санал нийлэхгүй байгаа бололтой. НАСА-гаас 2029 оны дөрөвдүгээр сарын 13-нд дэлхийг дайрч өнгөрөхөөр байгаа 1100 метрийн өргөнтэй Египетийн үхлийн бурхан гэж нэрлэгдээд буй астероидыг устгахаар бэлтгэж байгаа тухай мэдээлжээ. Хэдийгээр астероид дэлхий рүү чиглэж байгаа ч НАСА дэлхийтэй ойртохоос нь өмнө утсгана гэж үзэж байна. Астероид дэлхийд ойртох хүртэл 19 мянган миль туулах бөгөөд өмнө нь ийм том астероид дэлхийтэй ойртож байгаагүй аж.  Түүнчлэн иймэрхүү тохиолдол маш ховор байдаг бөгөөд 200-300 жилд нэг удаа тохиолддог байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш