10 сарын 21, Лхагва
Live
УЛС ТӨР

Ерөнхийлөгч Х.Баттулга: Сонгуульд оролцож саналаа өгөөгүй байж хариуцлага нэхэх нь уялдаагүй юм

Монгол Улсын иргэд сонгогчид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаа сонгох сонгуульдаа оролцож, Улаанбаатарын цагаар өнөө өглөөний  07.00 цагаас эхлэн саналаа өгч эхэллээ.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 48 дугаар сургууль буюу Баянзүрх дүүргийн 25-1-2 хэсгийн санал авах байранд 15.00 цагт ирж, саналаа өглөө.

Тэрбээр, “Үндсэн хуульд заасан эрх үүргийнхээ дагуу саналаа өглөө. Орон нутгийн сонгууль бол маш чухал. 15 цагийн байдлаар нийт сонгогчдын ирц 31.5 хувьтай буюу ирц муу байна. Залуучууд маань сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Иргэнийхээ эрх үүргийг биелүүлэх хэрэгтэй. Сонгуульд оролцоогүй байж, дараа нь хариуцлага нэхэх нь уялдаагүй байна” гэлээ. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш