10 сарын 24, Бямба
ДЭЛХИЙН МЭДЭЭ

Жил бүр нас барж буй нийт хүний 70 хувь нь архаг хуучтай байдаг

1950 онд дэлхийн хүн амын дундаж наслалт 46 байсан бол 2015 онд дунджаар 71 болж нэмэгдсэн. Гэхдээ дэлхийн улс орон бүрийн хүн амын дундаж наслалт харилцан адилгүй байна. Хэдийгээр хүн амын дундаж наслалт жил ирэх тусам өссөөр байгаа ч нас баралтын түвшин ч гэсэн нэмэгдсээр байгаа ажээ. “BBC” агентлаг хүн төрөлхтөний нас баралтын хамгийн түгээмэл шалтгаануудыг нэрлэжээ. Харин терроризм, иргэний дайн, байгалийн гамшиг дэлхийн хүн амын нас баралтын ердөө таван хувийг эзэлдэг байна.

Хамгийн түгээмэл шалтгаанууд

Өнгөрсөн 2017 онд дэлхийн хэмжээнд нийт 56 сая хүн нас баржээ. Дэлхийн хүн ам хурдацтайгаар өсч, дундаж наслалт нэмэгдсэн ч энэ нь 1990 онтой харьцуулахад 10 саяар өссөн тоо юм. Жил бүр нас барж буй нийт хүний 70 хувь нь архаг хууч өвчин буюу зүрх судасны өвчлөл, чихрийн шижин, амьсгалын замын өвчин, хорт хавдраар амиа алддаг байна. Ерөнхийдөө дэлхий дээр нас барж буй зургаан хүн тутмын нэг нь хорт хавдраар хорвоог орхидог аж.

Урьдчилан сэргийлэх боломжтой

Урьдчилан сэргийлэх боломжтой шалтгааны улмаас мөн л олон хүн нас бардаг байна.Тухайлбал, суулгалтын улмаас өнгөрсөн 2017 онд 1.6 сая нас баржээ. Зарим оронд энэ өвчин нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог байна. Түүнчлэн дөнгөж төрсөн хүүхдүүд эхний 28 хоногтоо эндэх тохиолдол улс орноосоо шалтгаалаад нэлээд өндөр байдаг аж. 2017 оны байдлаар 1.8 сая нярай эхний 28 хоногтоо энджээ.Үүнээс гадна нас баралтын тэргүүлэх шалтгааны нэгээр зам тээврийн осол нэрлэгдэж байна. Жилд дунджаар дэлхийд 1.2 сая хүн зам тээврийн ослоор амиа алддаг аж. Харин зам тээврийн ослоор нас барж буй хүмүүсээс бараг хоёр дахин олон хүн жил бүр амиа хорлодог гэнэ. Мөн Их Британид амиа хорлолтын түвшин бусад оронтой харьцуулахад 16 дахин их байдаг тухай судалгаа гарчээ. Амиа хорлож буй хүмүүсийн олонх нь 20-40 насныхан байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд Их Британид амиа хорлолт нас баралтын шалтгааныг тэргүүлэх болжээ.1990-ээд оны үед гурван нас баралт тутмын нэг нь халдварт өвчнөөс үүдэлтэй байдаг байсан бол 2017 онд тавд нэг болж буурсан. Түүнчлэн хүүхдийн эндэгдэл жил ирэх буурч байгаа ч ядуу буурай орнуудад байдал өөрчлөгдөхгүй байгаа талаар албаныхан онцолж байна.

Эх сурвалж: bbc

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш