10 сарын 24, Бямба
Live
УЛС ТӨР

СЕХ: Сонгогчдын ирц улсын хэмжээнд 12.00 цагийн байдлаар 15.2 хувьтай байна

Монгол Улсын иргэд сонгогчид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаа сонгох сонгуульдаа оролцож, Улаанбаатарын цагаар өнөө өглөөний  07.00 цагаас эхлэн саналаа өгч эхэллээ.

СЕХ-ноос Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын санал хураалтын ирцийн мэдээллийг 12:00, 15:00, 19:00 цагт олон нийтэд мэдээллэх юм.

12.00 цагийн байдлаар:

Улсын хэмжээнд, 15.2 хувьтай

Аймгийн хэмжээнд, 16.4 хувьтай

Нийслэлийн хэмжээнд, 13.7 хувьтай байна.

Улсын хэмжээнд 2148 санал авах байранд саналт хураалтын ажлыг эхлүүлэхдээ зөөврийн битүүмжилсэн хайрцагаар саналаа өгсөн иргэдийн саналыг санал тоолох төхөөрөмжид уншууллаа. Өчигдөр болсон зөөврийн хайрцагаар өгөх санал хураалтад эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч, Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн даяилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч, зөрчлийн улмаас саатуулагдан баривчлагдсан сонгогч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогчдын саналыг авсан бөгөөд улсын хэмжээнд нийт 20258 сонгогч саналаа өгчээ.

Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд 9 нам, 1 эвслээс болон бие даан нэр дэвшигч, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 9 намаас болон бие даан нэр дэвшигч нийт 17149 нэр дэвшигч өрсөлдөж байна.

Санал авах байрын хаяг, байршлын талаарх мэдээллийг Та эндээс авах боломжтой.

No description available.

Иргэн та Орон нутгийн Хурлын сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Санал авах ажиллагаа 2020.10.15-ны өдөр Улаанбаатарын цагаар 07:00-20:00 цагийн хооронд явагдана.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш