10 сарын 24, Бямба
Live
COVID-19

ШӨХТГ: МИАТ тусгай үүргийн нислэгийн зорчигчдод хоол өгөөгүй хэрнээ хоолны зардал тусгасан байна

ШӨХТГ-аас:

1. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болох гурил, гурилан бүтээгдэхүүн, талх, сүүний үнэ өссөн асуудал

2. Тусгай үүргийн нислэгийн тийз, үнэ, тарифын тухай

3. Махны хяналт шалгалтын тухай

4. АТҮТ үйлчилгээг төрийн үйлчилгээний төвд шилжүүлэх тухай

5. Ломбардны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тухай танилцууллаа.

Хэвлэлийн хуралд ЦЕГ, МХЕГ, ХЭҮК, ШӨХТГ, ММХ, ТЕГ, НМЭГ оролцлоо. Энэ үеэр ШӨХТГ-ийн хэлстийн дарга н.Батцэцэг “УОК-ын шийдвэрээр 2020 оны гуравдугаар сараас есдүгээр сар хүртэл МИАТ компани 11 чиглэлд 58 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж 11745 иргэнийг авчираад байна. Тусгай үүргийн нислэгийн зардал өндөр гарч байгаа. Шалгалтаар нислэгийн шууд бус зардал буюу ном, хэвлэмэл материал, бизнес лоунж зэрэгт төсөв зарцуулж байна.

Мөн МИАТ компаниас тусгай үүргийн бүх нислэгт хоол өгөхгүй байгаа гэсэн хэр нь хоолны зардалд мөнгө тусгасан нь тогтоогдсон. Жишээ нь, Улаанбаатар – Сөүл чиглэлд нисэх багийн хоолны зардлаас гадна 4.4 сая төгрөгийг тусгасан байна.

Тиймээс ШӨХТГ-аас тусгай үүргийн нислэгийн бусад зардлыг бууруулснаар тийзний үнийг буулгах боломжтой гэж үзэж байна” гэлээ. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш