10 сарын 21, Лхагва
СОЁЛ УРЛАГ

Циркийн урлаг 80 жилийнхээ ойг нүүдлийн майхантай л угтаж сууна

Гэрэл зжргийг MPA.mn

Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Раднаабазарын нэрэмжит Циркийн сургууль буюу бидний хэлж заншсанаар хуучин циркийн 80 жилийн ой энэ жил тохиож буй. Циркийн уран бүтээлчид өнөөдөр /2020.10.09/ түүхт ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний талаар хэвлэлийн хурал хийж, ойн баярын тоглолтоо аравдугаар сарын 10, 11-нд нүүдлийн майханд хийх гэж байгаагаа дуулгалаа.

Улсын цирк 13 жилийн өмнө хувьчлагдсанаас хойш энэ урлагаас үлдсэн сүүлчийн цучил нь Циркийн сургууль юм. Тэд энэ жил сургуулийнхаа 80 жилийн ойг тэмдэглэж байгаа ч баярлах зүйл багахан сууна. Учир нь Монголын цуркийн урлаг орхигдож, өнөөдөр өөрсдийн гэсэн бэлтгэлийн байр ч үгүй байгаа юм.

Өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Циркийн сургуулийн зөвлөх багш, хүндэт профессор У.Энхбаяр “Циркийн урлаг стандартын барилгатай байх ёстой. Харамсалтай тийм зүйл алга. Өөрөөр хэлбэл, циркийн урлаг өнөөдөр гудамжинд гарсан.

Бидний хувьд 80 жилийн ойн баяр наадам хийхдээ бус ямар нөхцөлд циркийн урлагийн залгамж халааг бэлтгэж байна вэ гэдгийг харуулахыг зорьж байна. Түүхэн ойн баярын тоглолтоороо ахмад уран бүтээлчдээ хүлээн авч, өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ тодорхойлохыг хичээх болно. Мэдээж циркийн асар майхнаа эд хүйтний улиралд буулгахаас аргагүй. Энэ хугацаанд бэлтгэл сургуулилтаа хаана хийж, мэргэжлийн хичээлээ орхигдуулахгүй байх вэ гэдэг одоогоор тодорхой бус байна. Яагаад гэвэл хуучин циркийн барилгыг нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнгөрөгч зургадугаар сард хаасан учраас тус газарт хандан албан бичиг явуулсан. Ямар хариу ирэхийг сайн хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан сургуулийн үйл ажиллагааг зогсоохгүй байх гарцыг хайх ёстой” гэж байлаа.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш