10 сарын 24, Бямба
ЭДИЙН ЗАСАГ

ХБ: “Үндэсний хувьчлалын сан” 409.3 сая төгрөгийн үнэ бүхий захиалга авав

Монголын хөрөнгийн биржийн энэ сарын 7-ны өдрийн арилжааг уншигч танд хүргэж байна.

Энэ өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 100,693,952 төгрөгийн үнийн дүн бүхий 905,884 ширхэг хувьцаа арилжигдсанаас 17 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Үүнээс “Талын гал” ХК (TAL +15.00%) болон “Увс чацаргана” ХК (CHR +13.73%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Эрдэнэс сольюшинс” ХК (AMT-2.70%) болон “Улсын их дэлгүүр” ХК (UID -2.64%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байв.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 295 ширхэг үнэт цаас 29,497,050 төгрөгөөр арилжигдсан.

Үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалга хүлээн авч буй “Үндэсний хувьчлалын сан” нь нийт 409,373,900 төгрөгийн үнийн дүн бүхий нэгж эрхийн худалдан авах захиалга хүлээн авч, захиалгын явц 8.62% хувьд хүрсэн байна. Захиалгын явцыг эндээс үзнэ үү. 

ТOP 20 индекс 0.41 хувиар өсч,  17417.82 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,597,579,279,448.45 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш