10 сарын 21, Лхагва
УЛС ТӨР

Шүүх шийдвэрээ хүчингүй болгож, ХҮН-ын 27 нэр дэвшигч нийслэлд өрсөлдөх эрхтэй боллоо

Гэрэл зургийг MPA.mn

ХҮН дотоод маргааны улмаас орон нутгийн сонгуульд тэр дундаа нийслэлд өрсөлдөх эрхгүй нөхцөл байдал үүсээд байсан билээ. Тэгвэл Хөдөлмөрийн Үндэсний Нам (ХҮН)-ын нийслэлд нэр дэвшигчдийг бүртгэсэн Нийслэлийн сонгуулийн хорооны тогтоолыг түдгэлзүүлсэн захирамжаа Шүүх өнөөдөр хүчингүй болгосон байна. Ингэснээр ХҮН-ын 27 нэр дэвшигчид Нийслэлийн ИТХ-ын 2020 оны сонгуульд оролцохоор боллоо.

ХҮН-ын Нийслэлийн намын хорооны дарга П.Наранбаяр “Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг хамгаалах өнөөдрийг хүртэл хийсэн бидний тэмцэл амжилтанд хүрч, Монгол Улсын ардчилал, хүний эрх, шударга ёс, эрхзүйт ёс, төрт ёсны хөгжилд бага боловч ахиц гарлаа.

Монгол Улсынхаа ардчилсан төрийн сонгуулийг хуулийн дагуу, шударгаар явуулах бидний тэмцлийг хамт дэмжиж ирсэн мянга мянган иргэд, 4 дэх засаглалын төлөөлөл шударга сэтгүүлчид, шударга ёсны төлөө дуу хоолойгоо нэгтгэсэн хүн бүрт талархсанаа илэрхийлье. Улаанбаатар хотын нийт иргэдээ! Нийслэл хотоо өөд нь татах, хүнээ дээдэлсэн хот-Аюулгүй хотын төлөө Та бүхэн сонгуульдаа идэвхтэй оролцоно уу. Монгол Улс мандан бадрах болтугай” хэмээлээ.

1 сэтгэгдэл

  1. Avatar

    hadnmaa

    2020-10-05

    za bolj bolj

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш