10 сарын 21, Лхагва
ШИНЖЛЭХ УХААН

Ангараг гараг дээрээс дөрөв дэх нуураа оллоо

Ангараг нь нарны аймгийн дөрөв дэх гараг бөгөөд хэмжээгээрээ хоёр дахь жижигхэн гараг юм. Хоёр дагуултай бөгөөд хөрст гариг. Уг гараг нь маш нимгэн нүүрс хүчлийн хийгээс тогтсон агаар мандалтай. Дэлхийгээс илүү хүйтэн байдаг нь Нарнаас алслагдсан байдагтай холбоотой. Уг гарагийн туйлууд дээр нь мөс (ихэнх нь хуурай мөс) байгааг тогтоосон бөгөөд эрдэмтэд уг гараг дээр эрт үед их хэмжээний ус байсан гэж үздэг. 2015 онд уг гарагийн гадарга дээр зөвхөн дулааны улиралд урсдаг урсгал ус буйг тогтоосон.

Тэгвэл Ангараг гарагаас шингэн устай гүний дөрөв дэх нуурыг олдсон талаар “Би-Би-Си” агентлаг мэдээлжээ. Эрдэмтэд өмнө нь гурван нуур илрүүлээд байсан бол дөрөв дэхийг нь саяхан олж тогтоосон байна.

Энэхүү нээлтийг хийхэд сансрын хөлгөөр 2012-2019 оны хооронд хийсэн ажиглалтын 134 мэдээлэл хэрэг болжээ.

Ангараг гарагийн усны систем 800 метрийн гүнд оршдог аж. Хамгийн том нуур нь 30 орчим километрийн өргөнтэй гэнэ. Ийм гүнд мөс хайлах боломжгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Тиймээс шингэн устай байгаа нь давсны агууламж ихтэй холбоотой байж болзошгүй гэжээ. Өөрөөр хэлбэл, хэт шорвог ус байвал бичил организм усанд байх боломжгүй гэсэн үг аж.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш