10 сарын 24, Бямба
ИРГЭНИЙ ӨНЦӨГ

ХҮН БАЙ: Цаазын ялд уриалахгүй

“ИРГЭНИЙ ӨНЦӨГ” булан ИРГЭН таны дуу хоолой байх болно

…………………………………………………

Ойрд дандаа урьдчилсан хамгаалалттай хашир байгаа. Энэ өдрүүдэд маш хүнд мэдээнүүд өдөр болгон, заримдаа өдөрт хэдэн ч удаа мэдээллэгдэж байна. Гэнэт ингэж шуураад байгаа биш статистик тоогоороо ер нь л ийм байгаа юм. Яахав нэг хүчтэй аян явах үед илүү тодорч, мэдрэгддэг мэдээллэгддэг тал бий. Иймэрхүү тэвчишгүй хэргүүд мэдээллэгдээд эхлэхэд ЦААЗ ЦААЗ гэж орилдог зорилготой, зорилгогүй олон хүн бий. Хариуцлагатайгаар хэлэхэд манай ТББ цаазын ялыг хэзээ ч дэмждэггүй дэмжиж байгаагүй, #ХҮНБАЙ хөдөлгөөн ч ялгаагүй түүнийг дэмжихгүй гэдгээ албан ёсоор хэлж байна.

Учир нь :

1. Цаазын ял байх үед хүчирхийлэл хамгийн далд хэлбэр луугаа ордог. “Чи ганц нагац ахынхаа амийг авах гээ юу ?!!!” гэж охиныхоо амыг таглаад хамаатнаа өмөөрдөг.

2. Манай улс бол хүний эрхийг дээдэлдэг ардчилсан улс. Хүний эрхийн түгээмэл тунхаглал, хүүхдийн эрхийн конвенци гэх мэт олон баримт бичигт нэгдсэн. Бид хүний эрхийн асуудал дээр ухарч болохгүй.

3. Хэлмэгдүүлэлт

4. Асуудлын уг үндэс буюу “Энэ харгис алуурчин, хүчирхийлэгч яаж энэ нийгэм дээр бий болов ? 2 настай байхдаа муу хүн байв уу ?” гэдэг сэдвийг бид хамгийн хүчтэй хөндөх хэрэгтэй. Хүчирхийлэгчийг алснаар, тамласнаар юу ч өөрчилөгдөхгүй харин ирээдүйн хүчирхийлэгчтэй, уг шалтгаан үндэстэй хүчтэй тэмцэх ёстой. Ойрын үед явж байгаа зарим нэг уран бүтээл, турхиралт, далд агуулгатай санаа үйлдлүүд ер нь ЦААЗЫН ЯЛЫГ ТУРХИРЧ байгаа юм байна гэж анзаарсан учраас Лантуун дохио ТББ-тай хамаатай ямар ч үйл ажиллагаа түүнийг дэмжихгүй эсрэг гэдгээ учир шалтгаантай нь урьдчилж санууллаа. Цааш нь задлаад яривал бүр их зүйл байдаг ! Сэтгэлийн хөөрлөөр биш, хүчирхийллийг хүчирхийллээр биш, хэт стресстэй биш, уг үндэстэй нь удаан тууштай тэмцэцгээе !

Лантуун дохио ТББ

via Ganjavkhlan Chadraabal /Ч.Ганжавхлан

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш