10 сарын 27, Мягмар
Live
БОЛОВСРОЛ

Төрийн өмчит сургуулиудын англи хэлний сургалтын чанар хангалтгүй байна гэв

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нарын санаачилгаар зохион байгуулагдаж буй “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь: ЕБС дахь англи хэлний сургалт” хэлэлцүүлэг Төрийн ордонд эхэлж байна. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Монголын үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах асуудал УИХ-ын шинэ бүрэлдэхүүний хамгийн чухал асуудал болоод байна. 2020 оны ЭЕШ-ын дундаж оноогоор төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид англи хэлний хичээл дээр хувийн өмчийн сургуулийнхнаас 3 дахин бага оноо авсан байна. Бусад хичээлүүд онооны зөрүү багатай. 

Англи хэлний сургалтын тухайд тэгш хүртээмжтэй байж чадахгүй байна. Төрийн өмчит сургуулиудын англи хэлний сургалтын чанар хангалтгүй байна. 

Монгол Улс 2021 оноос олон улсын PISA гэдэг үнэмлэмжийн шалгалтад орно. PISA-д хамрагдахаас гадна төрийн болон хувийн өмчийн бүх сургуулиудыг сургалтын чанараар үнэлгээ хийдэг болох хэрэгтэй байна” гэж байлаа.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш