10 сарын 27, Мягмар
ДЭЛХИЙН МЭДЭЭ

М.Блүүмберг Ж.Байденд 100 сая ам.доллар хандивлав

Нью-Йорк хотын дарга асан Майкл Блүүмберг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Жозеф Байдены кампанит ажлыг дэмжиж 100 сая ам.доллар хандивлахаа мэдэгдлээ.

“Associated Press” агентлагийн мэдээлснээр М.Блүүмбергийн хандивыг Флорида дахь Ж.Байдены сонгуулийн кампанит ажлыг дэмжих арга хэмжээнд зарцуулах юм байна. Мөн М.Блүүмберг латин гаралтай сонгогчдын дэмжлэгийг авах зорилготой англи, испани хэлээрх телевизийн зар сурталчилгааг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх аж. Флорида бол үр дүнг нь урьдчилан таамаглахад хэцүү, Бүгд найрамдах болон Ардчилсан намаас нэр дэвшигчдийн хооронд ширүүн тэмцэл өрнөх “дүүжин” мужуудын нэг. “Change Research” нийгмийн хүрээлэнгийн судалгаагаар Америкийн одоогийн удирдагч Дональд Трамп нэр хүндээрээ зургаан муж улсын сонгогчдын дунд Жозеф Байденаас доогуур байгаа юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш