10 сарын 27, Мягмар
ДЭЛХИЙН МЭДЭЭ

Дэлхийн удирдагчид НҮБ-ын чуулганд цахимаар оролцоно

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган өнөөдөр эхэлнэ. Цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор энэ жилийн  чуулганы ихэнх уулзалт, үйл ажиллагааг цахимаар зохион байгуулах юм. 

Жил бүрийн есдүгээр сарын сүүлээр дэлхийн удирдагчид АНУ-ын Нью-Йорк хотыг зорин очиж, чуулдаг. Харин энэ жилийн тухайд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы ихэнх арга хэмжээ  онлайнаар зохион байгуулагдана.

Өнөөдөр албан ёсоор эхлэх чуулганд 193 орны төр, засгийн төлөөлөгч цахимаар оролцох төлөвтэй байна. 

Өнөөдөр буюу чуулганы эхний өдөр цахимаар үг хэлэх удирдагчдын дотор АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Си Жиньпин,  ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар багтсан байна.  Энэхүү дээд хэмжээний уулзалтыг угтан НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Антониу Гутерреш үг хэлсэн юм. Тэрээр уур амьсгалын өөрчлөлт болон коронавирусний эсрэг хамтран  тэмцэхийг дэлхийн удирдагчдад уриалсан байна.

2020 онд  дэлхий дахины хэмжээнд олон ноцтой асуудал үүсээд байгаа. Үүний нэг нь 210 гаруй улс, бүс нутагт бүртгэгдэж,  30 сая гаруй хүнд халдварлаад байгаа цар тахал юм. Өөр нэг асуудал нь уур амьсгалын өөрчлөлт юм. ОХУ-ын Сибириэс эхлээд олон  бүс нутагт ер бусын дулаан ажиглагдаж,  үер ус, ойн хээрийн түймэр урьд хожид байгаагүйгээр хүн төрөлхтөнд аюул учруулж байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш