9 сарын 24, Пүрэв
ШИНЭ НОМ

”Антарктид тив” номын нээлт боллоо

 Дэлхийн хүйтний туйл болсон гайхамшигт хязгаарын мөсөн цөл болох Антарактид тивд Монгол Улсаас ажилласан дөрөв дэх хүн бол Шинжлэх ухааны доктор профессор, Онц бөгөөд бүрэн эрхт элчин дипломат, туйл судлаач Л.Дүгэржав билээ. 

Түүний нүдээр харж, биеэр мэдрэн, сэтгэлээ шингээн ажилласан газраа танилцуулсан ”Антарктид тив” номын нээлт өнөөдөр боллоо. 

Энэхүү ном нь нийт дөрвөн бүлэг, нэг хавсралтаас бүтжээ. Тодруулбал, 

  • Эхний бүлэгт тивийг судласан түүх, байгаль газар зүйн мужууд, өмнөд далай тэнгисүүд, Антарктидийн геологийн бүтэц, хувьсал өөрчлөлт, арлууд, өмнөд туйлын талаар дэлгэрэнгүй оруулсан. 
  • Хоёрдугаар бүлэгт байгалийн нөөц баялагийн талаар болоод Антарктидийн аялал жуулчлалын тухай
  • Гуравдугаар бүлэгт Антарктидийн олон улсын харилцаа, Антарктидийн гэрээ, Антарктид судлалд монголчуудын оролцооны талаар 
  • Дөрөвдүгээр бүлэгт Өмнөд туйлд хүрсэн, Ливингстоны аралд хийсэн судалгаа, экспедицийн талаар 
  • Хавсралтад Антарктид тив дээр байнгын болон улирлын үйл ажиллагаа явуулдаг зарим баазуудын талаар бичсэн байна. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш