8 сарын 7, Баасан
newswire

Долоон хүний амь нас хохирсон ноцтой осол өнөөдөр гарлаа

Өнөөдөр /2020.07.09-ний өдрийн оройн 18.00 цагийн орчимд/ орон нутгийн замд буюу Завхан аймгийн Тэлмэн суманд нэг автомашин онхолдож, долоон хүний амь нас хохирсон ноцтой осол гарсан байна. Тодруулбал, Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг баг шумуултайн ар гэх газар Увс аймгаас Эрдэнэт хотын чиглэлд зорчиж явсан Т.Аlphard маркийн автомашин замаас гарч онхолдож ийнхүү долоон зорчигч амь насаа алджээ.

Та бүхэн анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд хурдаа тохируулж, аюулгүй байдлаа хангаж, хамт яваа хайртай дотны хүмүүстээ аюул, занал учруулалгүй зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш