8 сарын 7, Баасан
newswire

Орон нутгийн зарим зорчигч тээврийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаагаад байна

Тухайлбал, Хөвсгөл-Улаанбаатар, Завхан-Улаанбаатарын зорчигч тээврийн хөдөлгөөнийг усархаг аадар бороо орж, гол мөрөн үерлэж байгаатай холбогдуулан түр зогсоогоод байна. Тодруулбал, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутгийн (Эрдэнэт хотын чиглэлд яваа тээврийн хэрэгслүүд дамжин өнгөрдөг) Холчийн хөндий гэх газарт борооны улмаас eрдийн хөрсөн замд хальтиргаа үүсч тээврийн хэрэгслүүд зорчих боломжгүй байна гэж Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас мэдээллээ.

Мөн Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг Бүс уул гэх газрын ойр орчмын хэд хэдэн газарт үер бууж зарим газраа зам хаагдсан байгаа тул жолооч нарыг анхаарал болгоомжтой зорчихыг Төв аймаг дахь Цагдаагийн газрын Эрдэнэсант сумын цагдаагийн хэсгээс анхааруулж байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш