8 сарын 7, Баасан
newswire

Сүхбаатар аймгийн уурхайд ажилдаг 1000 гаруй хүн хагас жил цалингүй амьдарч байна

Бичигт боомт хаагдаж хагас жил болсны улмаас Сүхбаатар аймагт ашигт малтмал олборлодог уул уурхайн компаниуд дампуурлын ирмэгт ирж 1000 гаруй ажлын байр алга болох гэж байна. Бичигт боомт өнгөрсөн 6-р сараас эхлэн Петро Чайна компанийн газрын тосыг гаргаж байгаа хэрнээ нүүрс, жонш зэрэг бусад ашигт малтмал гаргах зөвшөөрөл өгөхгүй байгаа юм байна. Ямар шалтгааны улмаас экспорт хийх зөвшөөрөл өгөхгүй байгаагаа төрийн байгууллага тодорхой хэлэхгүй нэг нэг рүүгээ түлхэж, хариуцах төрийн алба олдохгүй байна гэж Сүхбаатар аймгийн уул уурхайн компаниудын холбоо Улаанбаатарт ирж ярьж байна.   

Тус аймагт одоогоор 950 мянган тонн нүүрс, 31 мянган тонн жонш, 51 мянган тонн төмрийн хүдэр уурхай ачилтын талбай дээр ачигдахаа хүлээн бэлэн хэвтэж байгаа ба нар салхинд хийсэж элэгдэн байгалийн баялаг үнэгүйдэж байна. Мөн 150,000 тонн төмрийн хүдэр хилийн Бичигтийн боомтын хяналтын талбай дээр хэвтэж байна. Одоогоор тус боомтоор зөвхөн Петро Чайна Дачин Тамсаг компанийн газрын тос л хилээр нэвтэрч байна.

Харамсалтай нь ачихгүй удаснаас болж тэр их хэмжээний нүүрс наранд халж, цогшиж 30 мянган тонн нүүрс шатсан байна. Энэ хэвээрээ удвал хээрийн түймэр үүсгэж аюул ойр байна.

Мөн эдгээр уурхайнуудыг дагаж үүсэн орон нутгийн жижиг бизнесүүд, уурхайн ажилчдын гэр бүл орлогогүй олон сар болж байна. 

УОК өнгөрөгч 4-р сард экспортын бүтээгдэхүүн тээвэрлэх түр журам гэж гаргасан боловч Сүхбаатар аймгийн Онцгой Комисс, Мэргэжлийн Хяналтын байгууллагууд хөдлөхгүй хүнд суртал гаргаж байна гэж “Наран Мандах Нутгийн Уул” уул уурхайн баялаг бүтээгчдийн холбооныхон үзэж байна.

Сүхбаатар аймгийн уурхайд ажилдаг 1000 гаруй хүн хагас жил цалингүй амьдарч байна

Сүхбаатар аймгийн уурхайд ажилдаг 1000 гаруй хүн хагас жил цалингүй амьдарч байна https://newswire.mn/?p=10901

Geplaatst door Newswire.mn op Donderdag 9 juli 2020

“Манай компани 56 ажилтантай, мөн манай тээврийг хийдэг компани мөн 50 гаруй ажилтантай. Орлого олохгүй байгаа компаниудыг аж ахуй нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөөд яах юм бэ? Цалингүй хүмүүсийг нийгмийн даатгалын шимтгэлээ чөлөөлөөд яах юм бэ? Манай машинууд хятадын хил гараад 5 –км яваад хүдрээ буулгаад, жолооч нар кабинаасаа буухгүйгээр хүдэрээ буулгаад буцаад ороод ирэх боломж олгооч л гэж гуйж байгаа юм. Ийм маягаар Гашуунсухайтын боомтоор нүүрсний машинууд орж гараад болж байгаа шүү дээ гэж  “Дорнын хүдэр” ХХК-ийн захирал, “Наран Мандах Нутгийн Уул” уул уурхайн баялаг бүтээгчдийн холбооны гишүүн Г.Энхбаатар хэлсэн юм.

sСүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг нүүрсний 15, хайлуур жоншны гурав, төмрийн хүдрийн хоёр компани болон таван тээврийн компани үйл ажиллагаа явуулдаг байна. Ашигт малтмалаа хилээр гаргаж борлуулан монгол улс нөөц ашигласны татвар, аж ахуй нэгжийн орлогын татвар гэх мэт таван төрлийн татвар авдаг билээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш