8 сарын 7, Баасан
Live
УЛС ТӨР

С.Ганбаатар: 62 гишүүнтэй Засгийн газрын эрх мэдлийг давруулахгүй байх тал дээр ажиллана

УИХ-ын гишүүн С.Ганбаатар шинээр томилогдох Ерөнхий сайдын асуудлаар өөрийн байрыг суурийг илэрхийллээ.

Тэрбээр “Засгийн газрын бүрэлдэхүүн, Ерөнхий сайдын асуудал дээр нэг л байр суурийг илэрхийлнэ. Энэ бол эрх барьж байгаа намын асуудал л даа. Дотроо бол хэнийг сонгохоо тодорхой болгочихсон байгаа, тэд.

Одоо бий болох шинэ Засгийн газар ямар зорилгоор, ямар зорилтыг биелүүлэх вэ гэдгээ тодорхойл. Энэ хүнд нөхцөл байдалд ямар шат дараалсан алхам хийх вэ. Энэ бүхнийг харж байж хэнийг сонгох вэ гэдгээ шийдээрэй.

Миний хувьд 62 гишүүнтэй Засгийн газрын эрх мэдлийг давруулахгүй байх талд дээр ажиллана. Эд даварна, мөнгөнд их дуртай” гэж байлаа.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш