8 сарын 7, Баасан
Live
COVID-19

Онцгой байдлын дэглэмийг ДОЛДУГААР САРЫН 15 хүртэл сунгалаа

Улсын Онцгой Комисс болон Засгийн газар өнөөдөр хуралдлаа. Хурлаар улсын хэмжээнд тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдал, онцгой байдлын дэглэмийг долдугаар сарын 15 хүртэл сунгасан байна. Гэхдээ үйлчилгээний байгууллагуудыг шат дараатай нээх чиглэлийг аймаг, нийслэлийн удирдлагуудад үүрэг болгосон гэж Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан болон Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг нар мэдээллээ. 

Мөн УОК-ын өгсөн чиглэлийн дагуу Нийслэлийн Онцгой Комисс хуралдана. НОК дээр хэд хэдэн зүйлийг хязгаарлалттай танилцуулах аж.

  1. Олноор цугласан жагсаал цуглаан хийхийг хориглосон хэвээр байх болно.
  2. Нийтийг хамарсан спортын арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон
  3. PC тоглоомыг газрыг нээхгүй байх
  4. Диско баарыг нээхгүй байх чиглэлийг авсан

Харин билльярд, шашин, соёл урлаг, үзвэр үйлчилгээ буюу кинотеатрын үйл ажиллагааг тодорхой дэглэмийн дагуу ажиллах боломжтой болж байна. ЭМЯ, Шуурхай штаб дээр чиглэл чиглэлийн байгууллага ямар хэлбэрээр халдвар хамгааллаа зохион байгуулах, иргэдийн эрүүл мэндийн амь насыг хамгаалах зөвлөмжийг хэрэгжүүлсэн байгууллагыг үе шаттай нээх чиглэлийг НОК-ын хуралдаанаар хэлэлцэх аж.

Улаанбаатар хотын хэмжээнд 1000 орчим байгууллагын үйл ажиллагаа нээвэл 10 мянган ажлын байр хадгалах, нэмэгдүүлэх боломж бий. Иймээс дотооддоо коронавирусийн халдвар алдаагүй байгаа энэ үед эрсдэлийн үнэлгээ хийж, дүгнэлт гарсны дараа дээрх байгууллагын үйл ажиллагааг үе шаттай нээх бололцоо байгаа юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш