7 сарын 10, Баасан
ОРОН НУТАГ

Ховдын Жаргалант, Цэцэг сум руу орох, гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаалаа

Гэрэл зургийг MPA.mn

Ховд аймгийн Жаргалант болон Цэцэг сум руу орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 29-ний өдрийн 22:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлажээ.

Тус аймгийн нутаг дэвсгэрт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол гарсантай холбогдуулан урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хамгаалах зорилгоор ийнхүү шийдвэрлэсэн  байна.

Мөн Жаргалант, Цэцэг сумдад хяналтын пост ажиллуулж, үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ. 

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш