8 сарын 7, Баасан
УЛС ТӨР

Б.Хурц Г.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан хойшиллоо

Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц, Б.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх хуралдаан зургасарын 22-ны өдрийн 09.00 цагт товлогдсон.

Шүүх хуралдаанд улсын яллагч Б.Батсайхан нь өнөөдрийн 11:00 цагт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралтай талаарх баримтыг тус шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч Б.Хурцын өмгөөлөгч Б.Мэргэн, Ц.Туяа, шүүгдэгч С.Эрдэнэбатын өмгөөлөгч Д.Дандийядам, шүүгдэгч С.Баярын өмгөөлөгч Ц.Баярмаа, шүүгдэгч Ү.Отгонбаярын өмгөөлөгч Г.Цомонгэрэл нар нь шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг бичгээр тус шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч О.Бархасбадийн өмгөөлөгч Н.Буянжаргал нь хордлогонд орсон тул эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон талаар шүүхийн хэлэлцүүлэгт тус тус гаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхийг нь хангаж, мөн хуулийн 34.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болж байна.

Иймд шүүгдэгч Б.Хурц нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг долдугаар сарын 16-ны өдрийн 09.30 цаг хүртэлх хугацаагаар хойшлууллаа.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш