9 сарын 27, Ням
COVID-19

Ковид-19: Хятад Улс вирусийн эсрэг гурван вакциныг эмнэлзүйн туршилтын сүүлийн шатанд шилжүүлнэ

БНХАУ-д хийж буй COVID-19-ийн эсрэг гурав вакцины эмнэлзүйн туршилтын хоёрдугаар үе шат дуусаж, сүүлчийн буюу гуравдугаар шатны туршилтыг эхлүүлэх гэж байгаа талаар СCTV мэдээллээ.

Энэхүү вакцин бэлэн болсон тохиолдолд юуны түрүүнд Африкийн орнууд, Хятадын “Бүс ба Зам” санаачилгад нэгдсэн орнуудад нийлүүлж магадгүй талаар Японы NHK мэдээлсэн юм.

Ташрамд дурдахад, ДЭМБ-аас өнгөрөгч пүрэв гарагт өгсөн мэдээллээр дэлхийн хэмжээнд агуулга, найрлага нь өөр хоорондоо ялгаатай 13 төрлийн вакцины судалгааг хийж байгаа аж.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш