7 сарын 10, Баасан
newswire

МҮОНРТ-ээр Ялалтын парадыг шууд дамжуулахгүй

Хүн төрөлхтний түүхэнд XX зуунд багагүй гай гамшиг учруулсан дэлхийн хоёр том дайн болсон билээ. Тэрхүү хоёр дайнаас дэлхийн II дайнд гурван тивийн 61 улс, дэлхийн хүн амын 80 орчим хувь, 110 сая хүн цэрэгт оролцсон юм. Дайны уршгаар 50-70 сая орчим хүн амь насаа алдсан бөгөөд энэ тоог өнөө болтол эцэслэн тогтоож чадаагүй байна. Энэхүү II дайны нэг том хэсэг нь Зөвлөлтийн ард түмний Аугаа их Эх орны дайн билээ. Эх орны дайнд Зөвлөлтийн ард түмэн 27 сая хүнээ алдсанаас Улаан армийн нийт хохирол 11.8 сая /6.8 сая хүн ам үрэгдэж, 4.6 сая хүн сураггүй болж, олзлогдсон/ болжээ.

Энэхүү түүхэн ялалтын баярыг ОХУ жил бүрийн тавдугаар сарын 9-нд Улаан талбайд тэмдэглэн өнгөрүүлдэг ч энэ жил Ковид-19 цар тахлаас шалтгаалан энэ сарын 24-нд тэмдэглээр хойшлуулсан билээ.

Тэгвэл энэхүү баярын сүрт жагсаалыг МҮОНРТ шууд дамжуулах боломжгүй гэдгээ мэдэгдсэн нь маргаан дагуулаад байна.

Шууд дамжуулах боломжгүй болсон шалтгаанаа МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц ийнхүү тайлбарлажээ.

Шууд хэлье. #MNB #МҮОНРТ хэзээ? ямар нэвтрүүлэг? аль сувгаараа? гаргахаа өөрсдөө шийддэг. Монгол улсын Их хурлын сонгуулийн санал хураалтын өдөр улаан талбайгаас баярын парат дамжуулах боломжгүй гэдгээ албан шугамаар мэдэгдсэн. Цар тахал гээд 05.09-ны паратаа 06.24-нд болгосон танай улсын шийдвэр нь манай улсын сонгуулийн санал хураалттай давхцсан өдөр тул дамжуулах эрхээсээ татгалзсан болно. Хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын найрамдал, гадаад харилцааны бодлогыг манай байгууллага дэмжсээр ирсэн гэдгийг илэрхийлье” гэжээ.

1 сэтгэгдэл

  1. Avatar

    Ххх

    2020-06-21

    Утга нь бол зөв

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш