7 сарын 10, Баасан
НИЙГЭМ

Сошиал медиа маркетинг телевизийн маркетингаас илүү чухал болж буйг ИЛТГЭХ 10 ЗҮЙЛ

Сошиал медиа хэрэглэгчид өдрөөс өдөрт өсч, харин радио сонсож зурагт үздэг хүмүүсийн тоо багассаар л байна. Мөн телевизийн зар сурталчилгаа нь хэтэрхий урт, нуршуу болж хэрэглэгчдийг залхаах үзэгдэл ажиглагдаж буй энэ цаг үед сошиал сувгууд улам бүр хүрээгээ тэлж, үүнийгээ дагаад бизнес эрхлэгчдэд тус сувгаар маркетинг хийх сайхан боломжууд гарч ирсээр байна.

Тэгвэл сошиал маркетингийн телевизийн маркетингаас ялгагдах гол давуу талууд юу вэ?

1. Телевизийн зар сурталчилгаанаас хамаагүй бага үнээр сошиал сурталчилгаа хийх 

Телевизийн рекламны үнэ секундээр хэмжигдэн нэмэгддэг. Гэтэл сошиал сувгуудад цацах видео рекламны үнэ урт богиноос үл хамааран нэгэн ижил түвшинд байдаг.

2. Бизнес эрхлэгчид өөрсдийн сегмент рүү бүрэн чиглэх

Телевизийн хувьд хэн хэзээ ямар нэвтрүүлэг үзэхийг тэр бүр мэдэх боломжгүй. Гэтэл сошиал сувгууд дээр хэдэн насны, хаана амьдарч буй хүн тэр ч байтугай ямар зүйл сонирхдог хүмүүс таны рекламыг харж болох эсэхийг та өөрөө шийддэг.

3. Цаг үргэлж үр дүнг хянах, шалгах, тооцоолох

Телевизээр явж буй рекламыг хэдэн хүн дуустал нь үзсэн эсэхийг мэдэх боломжгүй. Харин сошиал сувгынхаа видеог хэн хэзээ, хэр их хэсгийг хүлээн авсныг та мэдэж болно. 

4. Сошиал зар сурталчилгааг өөрөө удирдах боломж

Та телевизийн сувгуудтай гэрээ байгуулчихаад үр дүн гарахгүй бол шууд гэрээгээ цуцлах нь маркетингийн үр ашгийг харуулахгүй. Харин сошиал сувгууд дээр та хүсвэл сурталчилгаа явснаас хойш хоёр хоногийн дотор ч pause хийж зогсоож болно.Хүсвэл сурталчилгааг бүр өөрчлөөд дахин шинээр эхлүүлж болно.

5. Сошиал сувгууд таны бодож байгаагаас ч илүү ухаалаг

Телевизээр явж буй рекламыг үзсэн хүнд маргааш нь дахин өөр рекламыг шууд үзүүлэх эсэхийг тооцоолох нь төвөгтэй. Харин сошиал сувгуудын хувьд тэд хэн таны видеог үзэж буйг таньдаг төдийгүй танд тусгай жагсаалтыг гаргаж харуулдаг. Тэр дундаас та реклам видеогоо үзсэн хүмүүст дараагийн сурталчилгааг хүргэх боломжтой.

6. Маркетерүүдийн хувьд цаг үргэлж дэвших боломж

Уламжлалт сувгаар гол маркетингаа явуулж буй маркетер хүн өдөр бүр суралцаад байх боломжгүй. Гэтэл дижитал маркетерүүд цаг үргэлж шинэ зүйлсийг сурч, эрэлхийлж, технологийн дэвшлээс суралцаж, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай болж байна. Энэ өрсөлдөөнтэй байдал нь нэг талаараа маркетерүүдад хөгжих боломжийг өгч байгаа юм.

7. Хэн мөнгөтэй байх нь бус хэн бүтээлч байх нь чухал

Телевизийн рекламны хувьд үзэгчид хүссэн ч хүсээгүй ч мэдээллээр “бөмбөгдүүлж” байдаг.Гэтэл сошиал медиа хэрэглэгчид юу хүссэнээ л үзэх болно. Тэгэхээр тэдэнд таалагдахын тулд бизнес эрхлэгчид болон маркетерүүд бүтээлч, шинэлэг байх шаардлага гарч ирнэ. Өөрөөр хэлбэл сошиал медиа хэрэглэгчдэд давтамжийн тоо бус контент чухал болж байна.Та контент маркетингийн талаар илүү их суралцахыг хүсч байгаа бол контент маркетинг булангаар зочлоорой.

8. Хайрцагнаас гарч сэтгэх боломж

Телевизэд реклам сурталчилгаагаа өгөх гэж байгаа бол тухайн телевизийн редакцийн бодлогод нийцүүлэх ёстой байдаг. Харин сошиал сувгуудаар та өөрийн сонирхолтой, өөрт таалагдсан контентийг үйлдвэрлэж, өргөн хүрээнд сэтгэх бүрэн боломжтой.

9. Мянган хүнд хүргэхийн тулд хичнээн төгрөг зарцуулж буйг харах боломж

Сошиал сувгууд CPM буюу (Cost Per Thousand) зарчмаар ажилладаг. Тиймээс та хэдэн доллар зарцуулж хэдэн мянган хүнд маркетинг хүргэхээ өөрөө тооцоолно.

10. Оргил цаг гэж байхгүй

Телевизийн сурталчилгааны хувьд оргил цагаар эсвэл алдартай ТВ Шоуны дундуур зар сурталчилгаа явуулахад илүү үнэтэй тусдаг. Харин сошиал медиа өглөө,өдөр,орой бүх цагийн сурталчилгааг ижил үнээр явуулдагаараа телевизийн сувгуудаас давуу талтай.

Та маркетингийн мэдлэг, ур чадвараа улам хөгжүүлэх сонирхолтой байгаа бол манай байгууллагын дижитал маркетингийн сургалтанд хамрагдаарай. 

Эх сурвалж: bzp.mn

New Call-to-action

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш