7 сарын 10, Баасан
УИХ-ЫН СОНГУУЛЬ 2020

Н.Энхбаярын нэхэмжлэлтэй СЕХ-нд холбогдох шүүх хурал 19-нд болно

Гэрэл зургийг MPA.mn

10.48 цаг:

МАХН-ын дарга Н.Энхбаярын нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох Захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хуралдааныг энэ сарын 19-нд товлон зарлалаа.

09:00 цаг:

Н.Энхбаярын нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд эхэллээ.

Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр нэхэмжлэгч талаас шинэ нотлох баримт гаргуулах, ЦЕГ-т холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул холбогдох ажиллагааг явуулахаар урьдчилсан хэлэлцүүлгийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байсан юм.

Шүүх нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу ажиллагааг явуулж, урьдчилсан хэлэлцүүлгийг өглөө 09.00 цагт эхлэв.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш